Зээ охиноо "эцэггүй" хүүхэд хэмээн амь насыг нь хөнөөжээ

Зээ охиноо "эцэггүй" хүүхэд хэмээн амь насыг нь хөнөөжээ

Ховд аймгийн Мянгат суманд энэ сарын 7-8 нд шилжих шөнө 53 настай иргэн Ц хоёр сартай зээ охиноо малын тэжээлээр дарж, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарчээ.

Тодруулбал, Ц нь зээгээ "эцэггүй" хүүхэд хэмээн хүлээн зөвшөөрдөггүй байсан учир ээжийг нь шалгалтаа өгөхөөр сургуульдаа явах хооронд малын тэжээлээр дарж, амийг нь хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Уг хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.