Г.Тэмүүлэн: Шинэчилсэн төсвийн тухай хуулийг одоогоор УИХ-ын 24 гишүүн дэмжихээ илэрхийлж гарын үсгээ зурсан байна

Г.Тэмүүлэн: Шинэчилсэн төсвийн тухай хуулийг одоогоор УИХ-ын 24 гишүүн дэмжихээ илэрхийлж гарын үсгээ зурсан байна

Төсвийн байнгын хороо сүүлийн гурван сарын хугацаанд 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Үүний нэг нь төсвийн тухай хуулийн шинэчилсэн төсөл юм. Уг хуулийн шинэчилсэн төслийг ирэх даваа гарагт УИХ-д хуралд өргөн барих гэж байгаа талаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Шинэчилсэн төсвийн тухай хуулийг одоогоор УИХ-ын 24 нэр бүхий гишүүн дэмжихээ илэрхийлж гарын үсгээ зурсан байна. Хуулийн төслийг яамны сайд нар дэмжих хориотой байдаг ч Ч.Хүрэлбаатар сайд дэмжинэ гэдгээ илэрхийлээд байгаа юм. Хуулийн төсөлд төсвийн төлөвлөлт, төсвийн ил тод байдалд онцгойлон анхаарч жил бүр боловсруулсан төсөлтэй танилцах, хэлэлцэх асуудлыг тавиу болгох тухай анхаарч ажилласан" гэв.

Мөн тус хорооны нэмэлт өөрчлөлт оруулсан хуулиудыг дурдвал “Төсвийн тухай хууль”, “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”, “Хууль тогтоомжийн тухай хууль”, “Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль”, “УИХ-ын сонгуулийн тухай хууль”, “Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хууль”, “Өрийн удирдлагын тухай хууль”, “Төрийн аудитын тухай хууль”, “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”, Монгол Улсын Их Хурлын тухай хууль”, “Ирээдүй өв сангийн тухай хууль”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”, “Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай”, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай хуулиудад” нэмэлт өөрчлөлт оруулсан гэлээ.

А.Сүнчигмаа




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө