ШУУРХАЙ: Д.Ганбат гишүүн О.Цогтгэрэлд зодуулсан хэмээн "шүүх эмнэлэгт үзүүлэх"-ээр тогтоол гаргуулан авчээ

ШУУРХАЙ: Д.Ганбат гишүүн О.Цогтгэрэлд зодуулсан хэмээн "шүүх эмнэлэгт үзүүлэх"-ээр тогтоол гаргуулан авчээ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл парламентын гишүүн Д.Ганбат нар энэ сарын хоёрны өдөр Төрийн ордонд зодолдсон хэрэг гарсан билээ. Улмаар энэ дагуу цагдаагийн алба хаагчид Төрийн ордонд ажиллаж, тэдний зодолдсон гэх өрөөнд үзлэг, шалгалт хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тухайн үед зодоон болсон гэх дуудлага мэдээллийг Төрийн тусгай хамгаалалтын газраас цагдаагийн байгууллагад өгч, энэ дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс ажилласан байна. Энэ үед УИХ-ын гишүүн Д.Ганбат нь О.Цогтгэрэл гишүүнд зодуулсан хэмээгээд "Шүүх эмнэлэгт үзүүлэх"-ээр тогтоол гаргуулж авсан байна. Улмаар эл хэргийг харьяалал тогтоохоор Сүхбаатар дүүргийн Прокурорт хүргүүлээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.