Хахууль авсан АШУҮИС-ийн арга зүйч хэргээ хялбаршуулах журмаар шийдвэрлүүлж, 2.7 саяар торгуулжээ

Хахууль авсан АШУҮИС-ийн арга зүйч хэргээ хялбаршуулах журмаар шийдвэрлүүлж, 2.7 саяар торгуулжээ

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Оюутны хөгжил удирдлагын газрын арга зүйчээр ажиллаж байсан Л.Төмөрсүх нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сургуульд элсэх, анги шилжүүлэх гэсэн ашиг сонирхол бүхий нэр бүхий иргэдээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн зүйлийн 1, 3 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1-т /Хахууль өгөх/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл Л.Төмөрсүх болон түүнд хахууль өгч, хүүхдийнхээ ангийг солиулсан, тус сургуульд элсүүлсэн эцэг, эхчүүд нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт прокурортоо гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхна шатны шүүх тус хэргийг энэ сарын 12-ны өдөр хэлэлцсэн байна.

Шүүхээс Л.Төмөрсүх болон түүнд хахууль өгсөн, зуучилсан Б.Б, П.П, Э.А, О.Д нарын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, 2.7 сая төгрөгөөр торгох ял ногдуулжээ. 

Хэргийн талаар эргэн сануулахад, АШУҮИС-д аргазүйчээр ажиллаж байёан Л.Төмөрсүх нь А.М-г тус сургуулийн хүний их эмчийн ангид элсүүлэхээр амлаж, ээж Б.Б-ээс нь 2020 оны наадмаар нийт таван сая төгрөг эхнэрийнхээ дансаар дамжуулан авснаа хүлээсэн байна. Мөн А.С-г дээрх сургуулийн эм зүйн ангиас нүүр ам судлалын ангид шилжүүлэхийн тулд П.П гэдэг хүнээр дамжуулж эхнэрийнхээ дансаар долоон сая төгрөг авсан нь тогтоогджээ. Түүнчлэн 2021 онд АШУҮИС-д элсэхээр бүртгүүлсэн 18 оюутныг суралцуулах болон ангийг өөрчлөн сольж өгөхөөр амлаж, Ж.У гэх хүнээр дамжуулан мөн оны есдүгээр сарын 1-нд 12 сая төгрөг эхнэрийнхээ дансаар дамжуулж авсан нь батлагдсан байдаг юм.