С.Эрдэнийг зодсон гэх Д.Алтанхуягт 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял төлөвлөж, шүүхэд шилжүүлжээ

С.Эрдэнийг зодсон гэх Д.Алтанхуягт 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял төлөвлөж, шүүхэд шилжүүлжээ

Өнгөрсөн 2022 оны долдугаар сарын 2-ны /2022.07.02/ өдөр болсон Ардчилсан намын их хурлын үеэр тус намын гишүүн Д.Алтанхуяг С.Эрдэнийг түлхэн унагаж, зодсон гэх хэрэг гарсан билээ. Улмаар Д.Алтанхуягийг 48 цагийн хугацаатай саатуулсан үйл явдал болсон юм.

Тэгвэл С.Эрдэнийг зодсон гэх Д.Алтанхуягт холбогдох хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Тодруулбал, Д.Алтанхуягт Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 6.1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 13 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг /Заналхийлэх/ хэсэг зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

13.5 дугаар зүйл. Заналхийлэх

1.Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.