Оросын ЭСЯ-ны ойролцоо "Украины далбаа"-г байршуулсан "No war" хөдөлгөөний залууст оногдуулсан шийтгэлийг шүүхээс хүчингүй болгожээ

Оросын ЭСЯ-ны ойролцоо "Украины далбаа"-г байршуулсан "No war" хөдөлгөөний залууст оногдуулсан шийтгэлийг шүүхээс хүчингүй болгожээ

ОХУ-ын Украинд явуулж буй цэрэг дайны үйл ажиллагааг эсэргүүцсэн “No war” хөдөлгөөний залуус олон сарын туршид манай улсад суугаа Оросын элчин сайдын яамны гадна Бямба гараг бүр эсэргүүцлийн цуглаан хийж буй.

Харин тэд энэ үеэрээ цагдаагийн алба хаагчидтай үл ойлголцох, Оросын элчин сайдын яамны гадна байх “мэдээллийн самбар” дээр  зурагт хуудас болон Украины тугийг байршуулж байв. Иймд тэдний энэхүү үйлдэлд цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хэрэг нээж, зарим арга хэмжээ авах шийдвэрийг гаргаад байсан бололтой.

Харин өчигдөр /2023.01.13/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “No war” хөдөлгөөний Б.Цацрал, Ц.Чинбат нарт оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Зарим эх сурвалжид энэ талаар, “ЭСЯ-ны "эзэмшлийн" самбар эд хөрөнгийг эвдэн сүйтгэж устгасан гэх хэрэг нь прокурорын шатанд тус самбарын "эзэмшил нь тогтоогдоогүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болсон” гэж мэдээлжээ.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө