Хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулахыг шаардсан иргэдийн жагсаал маргааш НЗДТГ-ын гадна болно

Хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулахыг шаардсан иргэдийн жагсаал маргааш НЗДТГ-ын гадна болно

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазарын үйл ажиллагаанд иргэд шүүмжлэлтэй хандаж, түүнийг үүрэгт ажлаа өгөхийг шаардах болсон. Тэгвэл маргааш /2023.01.16/ 13:00 цагт Д.Сумъяабазарыг Улаанбаатар хотын даргын үүрэгт ажлаас нь огцруулахыг шаардсан иргэдийн жагсаал Нийслэлийн засаг даргын тамгын газрын гадна болох ажээ. Тус арга хэмжээг иргэн Ж.Энхбат нарын залуус зохион байгуулж байгаа ажээ.