ШУУРХАЙ: МИАТ-ийн онгоц БНСУ-д ослын буулт хийж, таван цаг саатжээ

ШУУРХАЙ: МИАТ-ийн онгоц БНСУ-д ослын буулт хийж, таван цаг саатжээ

Өнгөрөгч Баасан гараг /2023.01.13/-т Улаанбаатар-Сөүл чиглэлд ниссэн МИАТ-ийн Боинг онгоц БНСУ-ын "Инчон" олон улсын нисэх онгоцны буудалд газардаж чадахгүй, агаарт удаан эргэлдсэний эцэст ослын буулт хийжээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Энэ нь техникийн саатал болон бусад шалтгаанаас болоогүй бөгөөд манан их байсны улмаас дээрх нөхцөл байдал үүссэн" гэсэн юм.

Тодруулбал, үүл, манан ихтэйн улмаас агаарт эргэлдэж улмаар өөр нисэх буудалд газардан тэндээ таван цаг орчим саатжээ. Ингээд үүл, манан арилсны дараа буцаж нисэн "Инчон" олон улсын нисэх буудалд газардсан байна. Өнгөрсөн өдрүүдэд БНСУ-ын нийслэл Сөүл хотод цаг агаарын таагүй нөхцөл байдал бий болж улмаар их үүл, манантай байгаа аж. Тухайлбал, энэ сарын 12 -ны өдөр бороо орсон байна.