ШУУД: Хөгжлийн банкны 11 зээлдэгчийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ

ШУУД: Хөгжлийн банкны 11 зээлдэгчийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ.

Нотлох баримтыг шинжлэх судлах сонсголыг гурван үе шаттайгаар зохион байгуулна.

  1. Нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Хөгжлийн банкнаас шууд олгосон 77 зээлийн зарцуулалтад хийсэн шинжээчдийн дүгнэлтийг сонсож, холбогдох гэрчүүдээс асуулт асууна.

  2. Хоёрдугаар сард улсын төсвийн шилжүүлсэн 350 төсөл, арга хэмжээний зарцуулалттай танилцана.

  3. Гуравдугаар сард Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2550 зээлийн зориулалт, зарцуулалтыг сонсоно.

Энэ гурван удаагийн сонсголыг нэгтгэн, УИХ-ын хаврын чуулганд дөрөвдүгээр сард танилцуулах юм.