УИХ-ын намрын чуулганыг энэ долоо хоногт завсарлуулна

УИХ-ын намрын чуулганыг энэ долоо хоногт завсарлуулна

УИХ-ын намрын чуулганыг энэ долоо хоногт /2023.01.20/ завсарлуулна. Энэ долоо хоногт, байнгын хороо, чуулганы хуралдаанаар Төмөр замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Казиногийн хууль зэрэг 10 гаруй хуулийн төслийг хэлэлцэх аж. Хаврын чуулган нь Цагаан сарын баярын дараа гуравдугаар сард эхэлдэг билээ.