Ирэх Пүрэв гарагт АН-ын даргыг тодруулж, намын их хурлаараа батламжилна гэв

Ирэх Пүрэв гарагт АН-ын даргыг тодруулж, намын их хурлаараа батламжилна гэв

УИХ дахь АН-ын бүлгээс байгуулагдсан “Эвлэрлийн ажлын хэсэг”-ээс өнгөрөгч Баасан гараг /2023.01.13/-т тус намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдийн хурлыг зохион байгуулсан. Тус хурлаар АН-ын даргыг сонгох журмын баталж, намынхаа их хурлыг энэ сарын 19 /2023.01.19/-ны өдөр зарлаж, улмаар ҮБХ-ны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг сонгосон байдаг. 

Тэгвэл ирэх Пүрэв гараг /2023.01.19/-т болох АН-ын их хурлын бэлтгэл ажлыг хангаж эхлээд байгаа аж. Улмаар энэ өдөр АН-ын ҮБХ-ны гишүүдийн хурал болж дараагийн намын даргаа тодруулаад, их хурлаараа батламжлах аж. Харин нөгөө талд энэхүү хурлыг С.Эрдэнэ, Х.Баттулга нар хүчин төгөлдөр бус гэж мэдэгдэж эхлээд байгаа ажээ.