Н.Алтанхуяг: ЗГ-ын тогтоолоор зээл олгосон асуудал дээр яагаад би яллагдагч болдог юм /ВИДЕО/

Н.Алтанхуяг: ЗГ-ын тогтоолоор зээл олгосон асуудал дээр яагаад би яллагдагч болдог юм /ВИДЕО/

Монгол улсын хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаарх сонсгол өнөөдөр /2023.01.16/ болж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтоолыг ЗГ-аас гаргаж, тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгаж байсан. Энэ тогтоолтой холбоотой УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг гэрчээр дуудсан. Иймд Н.Алтанхуяг гишүүнээс “Бэрэн констракшн” ХК-д олгосон зээлтэйгээр холбоотой таныг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юу гэсэн асуулт байна. Хоёрдугаарт, “Бэрэн констракшн” группд олгосон зээлийн асуудал тухайн үеийн бондын зөвлөл болон МУ-ын Засгийн газрын хуралдаанаар ямар байдлаар хэлэлцэж, танилцуулагдаж энэ шийдвэрүүд гарч байсан бэ гэх асуулт байна” гэлээ.

Хариуд нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, “МУ-ын Засгийн газар 2013 оны долдугаар сарын 06-ний өдөр төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай гэсэн тогтоол гаргасан. Энэ бол гурван зүйлтэй. Энэ хэрэг 2018 оноос хойш явж байгаа юм шиг байсан. Манай их хурал дээр бужигнуулаад бүрэн эрх түдгэлзүүлнэ гэхээс хоёр, гурван хоногийн өмнө намайг энэ тогтоолоор яллагдагч болгосон юм. Яагаад би ЗГ-ын тогтоолоор, ЗГ-ын гишүүд ярилцаж байгаад шийдэгддэг асуудлыг яагаад би Ерөнхий сайд нь яллагдагч болдог юм гэж би асуусан. Тэгэхээр надад “Н.Батбаяр та хоёр л энийг өгчихсөн юм шиг байна билээ” гэсэн” гэв.

ВИДЕО: