АН-ын бүлэг: Казиногийн үйл ажиллагааны 40 хувийг төр татвар болгон авч байгаа үед Казино оршин тогтнох боломжгүй

АН-ын бүлэг: Казиногийн үйл ажиллагааны 40 хувийг төр татвар болгон авч байгаа үед Казино оршин тогтнох боломжгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2023.01.16/ ээлжит хуралдаанаа хийлээ. Энэ удаагийн хуралдаанаар УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх онцлох хуулийн төслүүдийн мэдээллийг сонслоо.

  • Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн танилцуулгыг бүлгийн зөвлөх Р.Даваадорж,
  • Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн танилцуулга,
  • Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,
  • Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн танилцуулгыг бүлгийн зөвлөх Г.Эрдэнэбат нар тус тус танилцууллаа.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Ардчилсан намын Эв нэгдлийн ажлын хэсгийн мэдээллийг УИХ-ын гишүүдэд өглөө. УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаарх мэдээллийг авч Казиногийн тухай хуульд Монгол Улсын иргэн орж болно, болохгүй гэсэн хоёр заалт байгаа нь маргаан дагуулна. Мөн үйл ажиллагааны 40 хувийг төр татвар болгон авч байгаа үед Казино оршин тогтнох боломжгүй гэдгийг АНУ-ын хуульчид хэлж байгаа гэдгийг тус хуулийн танилцуулгад онцоллоо.

Монгол Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлэг 2022 оны намрын нэгдсэн чуулганы отгон хуралдаанаа хийлээ гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээллээ.