"ХНХ-ын сайд Т.Аюурсайхан 70 гаруй компаниар "Эрдэнэс тавантолгой" ХК-тай хамтарч нүүрсний хулгай хийсэн байж болзошгүй”

"ХНХ-ын сайд Т.Аюурсайхан 70 гаруй компаниар "Эрдэнэс тавантолгой" ХК-тай хамтарч нүүрсний хулгай хийсэн байж болзошгүй”

Тагнуулын ерөнхий газрын үүдэнд УИХ-ын гишүүн, сайдын хамаарал бүхий хүмүүсийнхээ 70 гаруй компаниар дамжуулан мөнгө угааж, Монгол Улсын эдийн засагт онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэмт үйлдлийн шинжтэй 1000 гаруй хуудас баримт, матeриалыг ТЕГ, ЦЕГ, АТГ-т хүлээлгэн өглөө.

Энэ талаар сэтгүүлч Х.Ган-Ялалт "ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг эх орноосоо урвасан байж болзошгүй гэдэг үндэслэлээр албан тушаалаас нь эргүүлэн татаж, хууль хяналтын байгууллагад шалгуулах ёстой гэж үзэж байна.

Бид сэтгүүлчийн хэмжээнд чадахаараа ажиллаж, судалгаа хийсэн үүнээс цааш хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Иймээс Тагнуулын ерөнхий газарт цуглуулсан 88 хуудас баримт материалаа хүлээлгэн өгч байна. Мөн ЦЕГ-т 166, АТГ-т 222 хуудас материал өгсөн. Учир нь тэрбээр Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслахаас ажлаа эхэлсэн хүн. Хамгийн гайхаж буй зүйл бол өөрийн хамаарал бүхий 70 гаруй компаниар "Эрдэнэс тавантолгой" ХК-тай хамтарч нүүрсний хулгай хийсэн байж болзошгүй байгаа юм” гэв.