Г.Тэмүүлэн: Төсвийн төслийг 9 дүгээр сарын 1-нд өргөн барьж, нэг сараар урагшлуулна

Г.Тэмүүлэн: Төсвийн төслийг 9 дүгээр сарын 1-нд өргөн барьж, нэг сараар урагшлуулна

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нарын гишүүд Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэнтэй холбогдуулж хуулийн төслийн үзэл баримтлалын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Уг хуулийг нийт 31 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан ба Төсвийн тогтвортой байдлын тухай, Ирээдүйн өв сангийн тухай зэрэг нийт 14 хуульд нэмэлт өөрчлөлт орох юм. Хуулийн төсөлд төсвийн шинэчлэлийг дараах байдлаар тусгажээ.

Төсвийн тогтвортой байдлыг хангах бодлогын хүрээнд:

  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн суурь зарчмыг дагаж мөрдөнө.
  • Төсвийн алдагдал, өр зээлийн хязгаар, хувь хэмжээг тууштай мөрдөнө.
  • Өр, зээлийн хязгаарын доод хэмжээг бууруулахыг, хугацааг сунгахыг хориглоно.
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудыг төсөвтэй хамт хэлэлцэхийг хориглоно.
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахгүй. УИХ-ын нийт гишүүд хүрэлцэн ирсэн тохиолдолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ.
  • Ирээдүйн өв санд хуримтлал бүрдэнэ.
  • Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн босго шалгуур өндөрсөнө.
  • Төсвийн хүрээний мэдэгдлийн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, тооцооллыг Засгийн газраас хөндлөнгийн байгууллага буюу Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хийнэ.

Төсвийн төлөвлөлт, ил тод нээлттэй байдлыг дээшлүүлэх бодлогын хүрээнд:

  • Олон нийтийн оролцоог хангаж төсвийг хэлэлцдэг болно.
  • Олон нийт төсвийн төсөлтэй танилцах, шийдвэр гаргах хугацааг 9 дүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 15 хүртэл буюу 75 хоног болон нэмнэ.
  • Хөрөнгө оруулалтад олон нийтийн санал авах, хэлэлцүүлгийг бүх засаг захиргааны нэгжид хийдэг болно.
  • Төсвийн төсөл өргөн барих хугацааг наашлуулна.
  • Төсвийн төслийг 9 дүгээр сарын 1-нд өргөн барьж, нэг сараар урагшлуулна.
  • Тогтвортой байдлын зөвлөл санал дүгнэлтээ 9 дүгээр сарын 20-нд УИХ-д хүргүүлж нийтэд мэдээлнэ.
  • Үндэсний Аудитын газар санал дүгнэлтээ 9 дүгээр сарын 25-нд УИХ-д хүргүүлж нийтэд мэдээлэх ба түүний дараа УИХ хэлэлцэж эхэлнэ.

Төсвийн сахилга бат, хяналт хариуцлагыг сайжруулах бодлогын хүрээнд:

  • Төсвийн хариуцлага алдсан бол албан тушаалаас нь чөлөөлдөг болно.
  • Аудитаас гаргасан зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлээгүй,
  • Иргэдийн санал авах, олон нийтийн хэлэлцүүлэг хийгээгүй,
  • Хуульд заасан зардлыг хэтрүүлсэн, ангилал зөрүүлсэн, зориулалт бусаар ашигласан,
  • Төсвийн төслийг боловсруулж, батлуулахдаа үндэслэлгүй тоо мэдээнд тулгуурлан батлуулсан нь төсвийн гүйцэтгэлээр тогтоогдсон бол ажлаас чөлөөлөх үндэслэл болно.
  • Төсвийн болон төрийн, орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой, аж ахуйн тооцоот хуулийн этгээдүүд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдөр, өдөрлөг, ойн баяр, хандив, тусламж, нийгмийн шинжтэй үйл ажиллагаа, төсвийн алдагдал нөхөх зэрэг дүрэмд заагдаагүй аливаа хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглох,
  • Төсвийн төсөл, хөтөлбөр, бүтээгдэхүүн болгон анхнаасаа нэг кодоор кодчилно, нэгдсэн цахим системд хянадаг болно.

Гадаад зээл тусламж, өрийг хязгаарлах бодлогын хүрээнд:

  • Зээл тусламж, хөрөнгө оруулалтын үр өгөөж, үр ашиг, эрэмбээр нь ангилдаг болно. Үр ашиггүй салбарт хөрөнгө оруулалт хийхгүй.
  • Засгийн газар, орон нутгийн зээллэг, Засгийн газрын өрийн баталгаа нь эдийн засгийн бодит үр өгөөжийн тооцоо судалгааг ЭЗХЯ хийж нотолно.
  • Төсвийн алдагдал санхүүжүүлэх саналын эх үүсвэр, хугацааг төсөвт заавал тусгасан байна.
  • Шинээр гаднаас зээл авах бүрт зээлийн нийт хэмжээ, эргэн төлөх хуваарь, хүү зэрэг бүх мэдээллийг нийтэд мэдээлдэг болно.
  • Засгийн газрын нийт өрийн дүн, бүтцийн мэдээллийг заавал төсвийн төсөлд тусгах төсвийн бүрдүүлбэр хэсэг болох зэрэг болно.

Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор төсөв болоод өр зээл, цаашлаад улс орны хөгжлийн асуудлыг томоор харж, төлөвлөх бололцоо бүрдэх аж.




Өнөөдөр үхэр өдөр

2 минутын өмнө