Н.Учрал: Олон нийтийн сүлжээнд хохирогч болох эрсдэлээс сэргийлж иргэдийн эрхийг хуулиар хамгаална /ВИДЕО/

Н.Учрал: Олон нийтийн сүлжээнд хохирогч болох эрсдэлээс сэргийлж иргэдийн эрхийг хуулиар хамгаална /ВИДЕО/

Сангийн сайд Б.Жавхлан, ЦХХХ-ны сайд Н.Учрал нар МАН-ын бүлгийн хуралд мэдээлэл хийлээ. 

Тодруулбал, ЦХХХ-ны сайд Н.Учрал "Олон нийтийн сүлжээн дэх хүний эрхийг хамгаалах хуулийн төсөл"-ийн талаар мэдээлэл өгсөн байна. Тэрбээр энэ талаар "Цахим засаглалыг бий болгоход хамгийн чухал зүйл бол хувь хүний мэдээллийг хамгаалах, төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй байх үндсэн зарчмыг хэрэгжүүлэхэд ямар цаг үед бидний мэдээллийг хэрэглэх вэ гэдгийг Хүний хувийн мэдээллийг хамгаалах хуулиар зохицуулсан. Жишээ нь, төр иргэний диплом болон бусад мэдээллийг авсан бол зайлшгүй мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ. Дараагийн чухал асуудал бол кибер халдлагаас хамгаалах ёстой. Кибер халдлагаас хамгаалах эрхзүйн орчныг бий болгосон.  Манай улс олон нийтийг сүлжээг ашиглах хэрэглээгээр Азид 3-т бичигддэг. Тэгэхээр сошиалаар дамжиж иргэний мэдээлэлд халдаад байна. Цахим орчны халдлага сүүлийн жилүүдэд хоёроос гурав дахин өссөн. Залилангийн гэмт хэрэг цахим орчинд 2021 онд 3,858 байсан 2022 онд 7,708 болсон.

Өсвөр насны хүүхдүүдийн 70 гаруй хувь нь өдөрт нэгээс хоёр цагийг цахим орчинд өнгөрүүлж байна. Хоёр хүүхэд тутмын нэг нь садар самуун сурталчилсан мэдээлэлтэй тогтмол тааралдаж байгаа юм.

82 хувь нь зүй бус утгатай зурвас мэйл цахим сүлжээний хэрэглэгчдээс авч байсан байна. Эцэг, эхчүүдийн 95 хувьд нь энэ төрлийн сөрөг мэдээллийг хянах хязгаарлах программ хангамжийн, тоон бичиг үсгийн ур чадвар байхгүй. Иймээс 93 хувь нь хүүхдээ цахим дарамтад өртөхөөс хамгаалж чадахгүй байна. Жишээ нь, иргэн А фэйсбүүк хаягаар насанд хүрээгүй хүүхэдтэй харилцаж нүцгэн зураг солилцон улмаар дарамталж бэлгийн харьцаанд орсон хэргийг шүүхээр шийдэж буруутай этгээдүүд 2 жилийн хорих ял оноосон байна. 

Олон нийтийн сүлжээн дэх хүний эрхийг хамгаалах хуулиар хэн нэгэнд хариуцлага ногдуулж, зөрчин хянан шалгахгүй. Харин зөрчилтэй контентууд юу вэ гэдгийг хуульд зааж өгсөн. Жишээ нь, хүнийг амиа хорлох, өөрийн биед гэмтэл учруулахыг, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг, гэмт хэрэг зөрчлийг үйлдлийг нарийвчлан зааварласан, хүүхдийг гуйлга гуйх, тэнэмэл амьдрахыг уриалж сурталчилсан зэргийг зөрчил гээд заагаад өгч байгаа юм. Энэ төвийн дэргэд олон нийттэй харилцах мэргэжилтэн, хүний эрхийн шинжээч, хамгаалагч нар 24 цаг ажиллаж, цахим орчны зөрчилд дүгнэлт гаргана. Харин нийтийн төв энэхүү дүгнэлтийг хууль хяналтын байгууллага, олон нийтийн үйлчилгээ үзүүлэгч нарт, олон улсад итгэмжлэгдсэн байгууллагад шилжүүлж болно. 300,000-аас дээш хэрэглэгчтэй олон нийтийн үйлчилгээ эрхлэгч нь Монгол Улсад биет төлөөлөгчийн газраа байгуулж болно.

Цахим орчны хуурамч хаягийн тухайд баталгаажсан дугаар, и-мэйл хаягаараа бүртгүүлэх ёстойг зөвлөж байна" гэсэн юм.

ҮЗЭХ: