"Хилээр гараад зугтаасан" Х.Баттулгыг Монголд буцаж ирэн, Цэцийн гадна мэдээлэл хийж жижгэрэх хүртэл нь С.Баярцогт нар нөлөөлжээ

"Хилээр гараад зугтаасан" Х.Баттулгыг Монголд буцаж ирэн, Цэцийн гадна мэдээлэл хийж жижгэрэх хүртэл нь С.Баярцогт нар нөлөөлжээ

“Нүүсний” хэрэгт холбогдон, яллагдагчаар татагдан шалгагдаж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга эрүүл мэндийн шалтгаантай хэмээн “АТГ-т хувийн батлан даалт” гаргаж өгч, дуудсан цагт эргэж ирнэ хэмээн БНСУ-ыг зорьсон. Харин түүнийг “зугтаасан” хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байсан юм. 

Харин өнгөрөгч Бямба гараг /2023.01.14/-т Х.Баттулга монголд гэнэт буцаж ирээд, улаан ороолт, саравчтай малгайтай жүдо бөхийн тэмцээн үзэж буйгаа зургаа өөрийн C1 телевизийн сошиал сувгаараа дамжуулан тараасан. Тэгвэл тэрээр өнөөдөр /2023.01.16/ улаан ороолт, саравчтай малгайтайгаа Үндсэн хуулийн цэцийн гадна мэдээлэл хийж, Ерөнхий шүүгч Ганзориг болон АН-ын даргад нэр дэвшигч С.Баярцогт нарыг шалгахыг шаардан мэдээлэл хийлээ. 

Товчхондоо, Монгол Улсын номер нэг байсан хүн цэцийн гадна, улс төрийн намын даргад нэр дэвшигчийг муулан мэдээлэл хийж жижгэрлээ. Үнэндээ хилээр гараад “зугтаасан” гэж байсан Х.Баттулга монголд гэнэт буцаж ирэхэд АН-ын даргын сунгаа нөлөөлсөн бололтой.

Учир нь АН-ын даргад С.Баярцогт нарын зургаан хүн өрсөлдөж буй бөгөөд тэдний нэг нь тус намын дарга болж материалыг Улсын дээд шүүх хүлээж авах нөхцөл бүрдсэн тул түүнийг ийнхүү “онгоцонд суулгаж, рейтинг нь унасан АН-ын даргын төлөө улс төрөө эхлүүлэхэд хүргэсэн” бололтой. Тодруулбал өнгөрсөн Баасан гараг /2023.01.13/-т болсон АН-ын ҮБХ-ны хуралд орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан тус намын удирдлагатай найман аймгийн удирдлагуудаас Булганаас бусад долоо аймаг нь оролцсон бол, УИХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүдээс Д.Ганбатаас бусад 10 гишүүн нь хуралдаа ирж оролцсон тул Х.Баттулгыг ийнхүү онгоцонд суулгаж, монголыг зорьж, ҮХЦ-ийн гадна мэдээлэл хийж жижгэрэхэд хүргэсэн бололтой.