Б.Энхбаяр: "Монгол Эм Импэкс Концерн" нь Хөгжлийн банкнаас эм, дуслын үйлдвэр барина гэж 7.2 тэрбум төгрөг зээлж, барилгын ажилд шилжүүлжээ

Б.Энхбаяр: "Монгол Эм Импэкс Концерн" нь Хөгжлийн банкнаас эм, дуслын үйлдвэр барина гэж 7.2 тэрбум төгрөг зээлж, барилгын ажилд шилжүүлжээ

Монгол улсын хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаарх сонсгол өнөөдөр /2023.01.16/ болж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Монгол Эм Импэкс Концерн" нь Хөгжлийн банкнаас эм, дуслын үйлдвэр барина гэж 7.2 тэрбум төгрөг зээлээд Саруул таурын барилгын ажилд 2.1 тэрбум, 13-н барилгад 1.4 тэрбум, Дархан болон Булганы барилгад 0.5 тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Анх үйлдвэр байгуулна гэж авчхаад мөнгөө шилжүүлсэн барилгын компанитай юу гэсэн гэрээ хийсэн юм? Үйлдвэр байгуулна гэж гэрээ хийсэн юм уу эсвэл Саруул таурын барилгыг дуусгана гэж гэрээ хийсэн юм уу би тодорхой асуулт асууж байна” гэв.

Хариуд нь, “Бишрэлт инженеринг энд констракшн ХХК-тай МИК нь хоёр талд барилгын үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулаад тэр гэрээгээ үндэслэж Хөгжлийн банкны харилцах данснаас тэр барилгын компанийн данс руу 5.5 тэрбум төгрөг шилжүүлсэн. Тэрнийхээ дагуу барилгын компаниасаа гүйцэтгэлээ нэхэж, тодорхой хэмжээнд барилга баригдчихсан байгаа. Өөрөөр хэлбэл бид нарт 7.2 тэрбум төгрөгийн зээл орж ирсэн эндээс 5.5 тэрбум төгрөгийг барилгын зарцуулалтад зарцуулах гэж байгаа юм гээд гэрээ холбогдох бичиг баримтыг өгөөд барилгын компани руу шилжиж орсон байгаа” гэв.