ВИДЕО: Мон Лаа ХХК-ийн Х.Энхсайхан “гацсан мөнгийг нь гаргаж өгөхөд туслаач” хэмээн ХҮН-ын дарга Т.Доржхандад хандаж байжээ

ВИДЕО: Мон Лаа ХХК-ийн Х.Энхсайхан “гацсан мөнгийг нь гаргаж өгөхөд туслаач” хэмээн ХҮН-ын дарга Т.Доржхандад хандаж байжээ

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаарх сонсгол үргэлжилж байна.

Энэ үеэр Хөгжлийн банкнаас авсан Мон Лаа ХХК-ийн асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Мон Лаа ХХК нь УИХ­-ын гишүүн асан М.Билэгтийн хүү М.Ганбагана болоод Х.Энхсайхан нарын эзэмшдэг компани бөгөөд тус компани 2014 онд Хөгжлийн банкнаас 5,6 тэрбум төгрөгийн зээлийг “Төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барих” гэсэн зориулалттай авсан байдаг ч, эргэн төлөлт нь бараг хийгдээгүй байгаа аж.

Харин тус компанийн асуудлыг хөндөхөд УИХ-ын гишүүн Т.Доржханд, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг нар гэрчээр оролцож мэдээлэл өглөө. Учир нь Мон Лаа ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Энхсайхан нь “гацсан мөнгийг нь гаргаж өгөхөд туслаач” хэмээн ХҮН-ын дарга Т.Доржхандад хандаж байсан. Учир нь Х.Энхсайхан нь ХҮН-тайойрхон байсан бөгөөд Мон Лаа ХХК-ийн зээлийн асуудлыг ойлгуулах асуудлаар Х.Энхсайханыг холбож уулзуулж байсан” хэмээн Т.Доржханд гишүүн ярлаа. Мөн Мон Лаа ХХК-нд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын туслах, зөвлөх н.Зоригтбаатар холбоотой байж болзошгүй гэх асуудал хөндөгдөж, Уул уурхайн сайд Д.Ганхуягт УИХ¬-ын гишүүн С.Ганбаатар нөлөөлж байсан эсэх талаар түүнээс асуухад тэрээр, “надтай хэн ч уулзаагүй” гэсэн хариултыг өглөө.

Шууд дамжуулалт: