ШУУРХАЙ: "Эрэл"-ийн Д.Эрдэнэбат эх орондоо ирж, Хөгжлийн банкны сонсголд оролцож байна

ШУУРХАЙ: "Эрэл"-ийн Д.Эрдэнэбат эх орондоо ирж, Хөгжлийн банкны сонсголд оролцож байна

Хөгжлийн банкнаас 23 сая ам.доллар, 13 сая 47 мянган еврогийн зээл авсан "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат энэ оны аравдугаар сарын 18 /2022.10.18/-ны өдөр хилийн хоригоо түр цуцлуулаад Сингапур улс руу гарч явсан учир шүүх хурал нь товлогдохгүй хойшлоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тэрбээр эх орондоо иржээ. Б.Эрдэнэбат нь Төрийн ордонд болж буй Хөгжлийн банкны өнөөдрийн сонсгол оролцож байна. Яг одоо Хөгжлийн банкнаас зээл аваад чанаргүй зээлдэгч ангилалд ороод буй "Эрэл"-ийн асуудлыг хэлэлцэх гэж байгаа юм.