Д.Эрдэнэбат: Засгийн газрын тогтоол хэрэгжээгүйгээс зээл чанаргүй болсон

Д.Эрдэнэбат: Засгийн газрын тогтоол хэрэгжээгүйгээс зээл чанаргүй болсон

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаарх сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Яг одоо “Эрэл” компанийн авсан зээлийн асуудлыг хэлэлцэж байна. 

"Эрэл"-ийн Д.Эрдэнэбат зээлийн талаар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Засгийн газрын тогтоол хэрэгжээгүйгээс зээл чанаргүй болсон. Компани өнөөдөр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Манай компани авсан зээлээрээ босгосон үйлдвэр дээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Хотын дарга Д.Сумъяабазар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар очиж танилцаж, сайшааж байсан. 

Ковидын үе таарсан учраас үйл ажиллагаа доголдсон. Бид үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан бол өнөөдөр Улаанбаатар хотын гэр хорооллын 40 хувийг барилгажуулах боломжтой байсан. Манай компани нийгэм, нийтийн төлөө бизнес эрхэлдэг. Энэ ч утгаараа Хөгжлийн банкнаас зээл авсан. Манай компанитай холбоотой хяналт шалгалтыг тогтмол хийж, зээлийг зориулалтын дагуу ашигласан гэх дүгнэлт гаргаж байсан. Хөгжлийн банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө хангагдсан гэж ойлгож байгаа. "Байшин үйлдвэрлэх комбинат"-аа тэр чигт нь барьцаанд тавьсан" гэлээ. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө