Авто зам дагуу явган алхаад "осгож үхэх нь” гэсэн дуудлага өгсөн таван хүүхдийг авран хамгаалжээ

Авто зам дагуу явган алхаад "осгож үхэх нь” гэсэн дуудлага өгсөн таван хүүхдийг авран хамгаалжээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум Цөх багийн “Номт”-ын самбар гэх сумын төвөөс баруун урд зүгт 15 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 9 км зайд 5 хүүхэд авто зам дагуу явган явж байна, бид нар осгох нь гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 17-ны өдрийн 03:26 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход тус аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номт” амралтын газраас Сүхбаатар сумын чиглэлд явган явж байсан Сүхбаатар сумын Ганзам багийн 2 дугаар байрны 17 настай, эрэгтэй Т, 17 настай, эрэгтэй Т, 16 настай, эрэгтэй А, 16 настай, эрэгтэй Э, 15 настай, эрэгтэй М нарыг 04:26 цагт аймгийн төвд авч ирж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.