Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаарх сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр “Эрэл” компанийн авсан зээлийн асуудлыг хэлэлцэж дууслаа.
Сонирхуулахад, Эрэл ХХК нь “Байшин үйлдвэрлэх комбинат” төсөлдөө зориулж 3 удаагийн буюу 14 сая ам.доллар, 13.1 сая евро, 9 сая ам.доллар буюу тухайн үеийн албан ханшаар 72.6 тэрбум төгрөгийн зээлийг авсан байдаг. Тэгвэл сонсголыг үеэр нэгэн ноцтой баримт яригдсан нь, “Д.Эрдэнэбат Хөгжлийн банкнаас авсан зээлээсээ 8,6 сая ам.долларыг данснаасаа бэлнээр гаргуулж авсан бөгөөд юунд зарцуулсан нь тодорхойгүй” байгаа ажээ.
“ЭРЭЛ” Эрдэнэбат нь нийт авсан зээлээсээ 8.6 сая $~ийг данснаасаа бэлнээр гаргуулж авсан, юунд зарцуулсан нь тодорхойгүй!
— bruno (@lhaganaa) January 17, 2023
Жич: Мөрийтэй тоглодоггүй гэж хариулсан ? pic.twitter.com/DIC1iOOiNd