Д.Амарбаясгалан: Өндөр орлоготой болж харагдаад байгаа иргэдийн мэдээллийг 14 хоногийн хугацаанд шинэчлэн ажиллана. Тайван байхыг хүсэж байна

Д.Амарбаясгалан: Өндөр орлоготой болж харагдаад байгаа иргэдийн мэдээллийг 14 хоногийн хугацаанд шинэчлэн ажиллана. Тайван байхыг хүсэж байна

2023 оны төсвийн төслөөр нийт хүүхдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу тус сараас эхлэн хүүхдүүдэд тэтгэмж олгохдоо зарим хүүхдийн мэдээллийг зөрүүлсэн асуудал үүсээд буй. Тэгвэл тус асуудлаар Засгийн газрын сайд нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Өчигдрөөс эхлэн хүүхдийн мөнгөний асуудалтай холбоотой мэдээллийн зөрүүтэй байдал гарч ирж иргэдийн бухимдлыг ихэд төрүүлээд байна. Өрхийн мэдээллийн сан зөрүүтэй, алдаа гаргаснаа бид хүлээн зөвшөөрч байна. Төрийн зургаан байгууллага мэдээллээ хоорондоо солилцдоггүй, иргэдийн мэдээллийг шинэчлээгүй улмаас зөрүү үүссэн. Иймд Засгийн газраас хүлцэл өчиж байна. Монгол Улс анх удаа төрд өөрт байгаа мэдээллээ нэгтгэж, олон улсын жишигт нийцсэн аргачлалаар хүүхдийн мөнгө олгох ажлыг хийж эхэлсэн нь энэ юм. Өрхийн мэдээлийн сангийн бүртгэл дээр асуудал үүссэн асуудал гарч эхэлсэн учраас гарсан алдаануудыг арилгаж, цаашид цахимжих ажлаа улам бүр шинэчлэн ажиллах болно. Системд таныг хүүхдийн мөнгөө авна гэсэн бол мөнгө нь ямар нэгэн асуудалгүйгээр олгогдоно. Харин тухайлбал, байр, орон сууц, автомашины давхцлаас үүсэж өндөр орлоготой болж харагдаад байгаа хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байгаа иргэдийн мэдээллийг 14 хоногийн хугацаанд шинэчлэн ажиллана” гэв.

ҮЗЭХ: