Б.Жавхлан: Цагаан сарын баяр дөхсөн учраас гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг урьдчилж нэг дор өгнө

Б.Жавхлан: Цагаан сарын баяр дөхсөн учраас гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг урьдчилж нэг дор өгнө

2023 оны төсвийн төслөөр нийт хүүхдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу тус сараас эхлэн хүүхдүүдэд тэтгэмж олгохдоо зарим хүүхдийн мэдээллийг зөрүүлсэн асуудал үүсээд буй. Тэгвэл тус асуудлаар Засгийн газрын сайд нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан, “Өрхийн мэдээлэл нь ямар нэг байдлаар зөрүүгүй хүүхдүүдийн мөнгө өнөөдрөөс орж эхэлж байгаа. Харин өндөр орлоготой гэгдэж хүүхдийн мөнгөнөөс хасагдсан иргэд мэдээллээ нэгдүгээр сарын 20-ноос хойш мэдээллээ шинэчилбэл хоёрдугаар сар гарсан үед нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг нь нөхөж өгнө. Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг бас өгнө. Түүнчлэн цагаан сарын баяр дөхөх учраас үүнтэй уялдуулан, гуравдугаар сарынхыг урьдчилж нэг дор өгөхөөр бэлтгэлээ хангаж эхэлсэн" гэв.




Өнөөдөр үхэр өдөр

22 минутын өмнө