Н.Учрал: Цахим системд өмнө нь амьдарч байсан иргэний мэдээлэл, одоогийн оршин суугчидтай давхцаж тооцоо буруу хийгдсэн

Н.Учрал: Цахим системд өмнө нь амьдарч байсан иргэний мэдээлэл, одоогийн оршин суугчидтай давхцаж тооцоо буруу хийгдсэн

Хүүхдийн мөнгөний асуудлаар Засгийн газрын сайд нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал цахимаар бүртгэхэд асуудал үүсэж, хүүхдийн мөнгө авах ёстой зарим айлд мэдэгдэл очоогүй талаар тайлбар хийлээ. 

Тэрбээр, "Бид 2018 оноос эхлэн цахим шилжилтийг эрчимжүүлэн ажиллаж байна. Нийтийн мэдээллийн илт тод байдлын хууль, Хувь хүний мэдээлэл хамгаалах хууль гэсэн хоёр хуулиар бид өнөөдөр хэрэгжиж буй цахим системээ хуульчилж өгсөн. E-Mongolia систем бол нийтийн мэдээллийн ил тод хуулиар зохицуулагддаг. Харин E-halamj хувь хүний мэдээлэл хамгаалах хуулиар төр иргэнийхээ мэдээллийг ашиглахдаа иргэний зөвшөөрөлгүй ашиглахгүй гэсэн том зарчим баримталж байна. Үүний дагуу цахим мэдээлэлд нэвтрэх үед иргэнд мэдэгдэх хуудас хүргэдэг. Хүүхдийн мөнгөний асуудал үүссэн. Бид анх удаа төрд байгаа мэдээлэлд суурилан тооцоолол хийж, иргэдэд мэдэгдэл хүргүүлсэн. Энэ явцад мэдээллийн зөрүүтэй байдал үүсэж алдаа гарсан. Тухайлбал, өрхийн мэдээллийн сан, ҮСХ-ны сангийн мэдээлэл хаяг нь дээр суурилдаг учир тухайн иргэний хаяг дээр өмнө нь байсан хүнтэй давхардаж бүртгэгдэх асуудал гарч ирсэн. Мөн та бүхэнд тодруулж хэлэхэд E-Mongolia болон E-Halamj зэрэг дээр хүн ажилладаггүй. Статистикийн газар гэх мэт хамаарал бүхий байгууллагуудын мэдээллийг тулгаж, автоматаар ажиллаг. Ерөнхийдөө дүгнэж хэлэхэд өнгөрсөн хугацаанд ЗГ, ЦХХХЯ-ны зүгээр систем интеграцийг сайжруулах асуудлыг олон удаа ярьж байгаа. Ердийн үед E-Mongolia 17 мянга орчим хандалт байдаг бол өчигдөр нэг агшинд 300 хүртэлх мянган хандалт орж ирсэн. Цаашдаа төрийн цахим хөгжлийг зохицуулах зорилгоор давхардалгүйгээр 139 хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ.

Харин хүүхдийн мөнгөний мэдээлэл зөрүүтэй иргэд E-mongolia, E-halamj цэсээр нэвтэрч дахин хүсэлт илгээх нөхцөлийг бид бүрдүүлсэн. Мөн иргэд мэдээллээ шинэчилж оруулсан байх шаардлагатай" гэв. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр үхэр өдөр

18 минутын өмнө