"Болор шүр" ХХК-ийн сонсголд ХБ-ны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, Б.Чойжилжалбуу нарын хүмүүс ирсэнгүй

"Болор шүр" ХХК-ийн сонсголд ХБ-ны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, Б.Чойжилжалбуу нарын хүмүүс ирсэнгүй

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаарх сонсгол "Болор шүр" ХХК-ийн зээлийн асуудлыг хэлэлцэж байна.

Тус хуралд гэрчээр 15 хүн ирэх ёстой ч 7 гэрч сонсголд оролцож байна. Сонсголд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Б.Чойжилжалбуу нарын хүмүүс ирээгүй гэдгийг хурал даргалагч онцоллоо. Тус компани нь Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт орших Хужиртын алтны шороон ордыг ил аргаар ашиглах төсөлд зориулсан зээл авсан байна.