Г.Дөлгөөн: Би яллагдагчаар татагдсан хэвээрээ байгаа. Нууцын баталгаанд гарын үсэг зурсан учраас мэдээлэл өгөх боломжгүй

Г.Дөлгөөн: Би яллагдагчаар татагдсан хэвээрээ байгаа. Нууцын баталгаанд гарын үсэг зурсан учраас мэдээлэл өгөх боломжгүй

Прокуророос Ж.Энхбаяр, Г.Дөлгөөн нарт холбогдох ХБ-ны хэргийг "Тусгаарласан" хэмээн шүүхэд шилжүүлэхгүй авч үлдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн яллагдагчаар татагдсан байгаа. Нууцын баталгаанд гарын үсэг зурсан учраас мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ мэдэгдлээ. Хөгжлийн банкны талаарх сонсголын үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Таныг Хөгжлийн банкны хэрэгт холбоотойгоор яллагдагчаар татсан гэх мэдээлэл байсан. Энэ хэвээрээ байгаа юу. Хэрэг ямар шатандаа байгаа вэ" гэдгийг тодруулахад Г.Дөлгөөн "Надад холбогдох гэх хэрэг шалгагдаж байгаа. Яллагдагчаар татагдсан хэвээрээ байгаа. Хэрэгт холбоотой мэдээлэл задруулахгүй гэх нууцын баталгаанд гарын үсэг зурсан учраас мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.