ШҮҮХ: ХБ-ны хэрэгт этгээдүүдийг шүүхэд биечлэн ирүүлээгүй тул хэргийг бүртгэж, хүлээж авах боломжгүй байна

ШҮҮХ: ХБ-ны хэрэгт этгээдүүдийг шүүхэд биечлэн ирүүлээгүй тул хэргийг бүртгэж, хүлээж авах боломжгүй байна

Нийслэлийн Прокурорын газраас “Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдуулан 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 493 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.
 
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2022 оны гуравдугаар сарын 04-ний өдрийн 53 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хүлээн авах аргачлалын дагуу эрүүгийн хэргийг шалгаж байна.
 
Мөн аргачлалын 3.1.2.7.4-т “цагдан хорихоос бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол яллагдагчийг шүүхэд биечлэн ирүүлсэн байх” гэж заасны дагуу нэр бүхий 80 яллагдагчийг шүүхэд ирүүлсний дараа хэргийг хуваарилах ажиллагаа хийгдэнэ. Өнөөдрийн байдлаар хэрэгт холбогдсон хүн хуулийн этгээдийг Нийслэлийн прокуророос шүүхэд биечлэн ирүүлээгүй тул хууль, журмын дагуу шүүх хэргийг бүртгэж, хүлээж авах боломжгүй байна.
 
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР