LIVE: Кью Эс Си компани ХБ-ны зээлийг төлж, барагдуулахдаа 80 орчим тэрбум төгрөгийг ханшийн зөрүүнд төлсөн гэж мэдэгдэв

LIVE: Кью Эс Си компани ХБ-ны зээлийг төлж, барагдуулахдаа 80 орчим тэрбум төгрөгийг ханшийн зөрүүнд төлсөн гэж мэдэгдэв

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй "Нотлох баримтыг шинжлэн судлах" сонсгол өнөөдөр /2023.01.18/ гурав дахь өдрөө Төрийн ордонд  үргэлжилж байна.

Яг одоо Хөгжлийн банкнаас 71 сая ам.долларын зээл аваад, эргүүлэн төлсөн Кью Эс Си компанийн асуудлыг хэлэлцэж байна.

Тодруулбал, Кью Эс Си компани нь "Төмөртэй ордоос Дарханы төмөрлөгийн үйлдвэр хүртэл 33.4 км төмөр зам барих ажил”-д зориулж тус зээлийг авсан бөгөөд төмөр зам нь тавигдаж дууссан байдаг. Мөн зээлийн эргэн төлөлтөд ханшийн зөрүү нөлөөлж зээлийн төлөлтөд нийт 270 гаруй тэрбум төгрөг төлсөний 80 орчим тэрбум төгрөг нь ханшийн зөрүү байсан гэдгийг Кью Эс Си компанийн захирал Э.Шижир мэдэгдсэн юм.