Ц.Элбэгдорж: Хөөе, Эрдэнээ, Баттулгаа гурвуулаа хол байя. АН-ын гишүүд өөрсдөө намын даргаа сонгог /ВИДЕО/

Ц.Элбэгдорж: Хөөе, Эрдэнээ, Баттулгаа гурвуулаа хол байя. АН-ын гишүүд өөрсдөө намын даргаа сонгог /ВИДЕО/

Маргааш /2023.01.19/ АН-ын даргыг сонгох Үндэсний бодлогын хороо болон тус намын их хурал болно. Харин маргааш болох хурлыг С.Эрдэнэ, Х.Баттулга нар эсэргүүцэж, “хүчингүй” хэмээн мэдэгдэж, мөн зарим нэр дэвшигчдийг ч тэд шүүмжилж мэдээлэл хийж эхлээд буй.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, “Хөөе, Эрдэнээ, Баттулгаа! Би ч орно. Гурвуулаа хол байя. Жолоогоо татъя. Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүд өөрсдөө намын даргаа сонгог ээ. Элдэв тайлбар, шалтгаан, оролцоо энд илүүц. Гишүүддээ итгэе. Боломж олгоё. Тэд чадна. Ардчилалтай, хүчирхэг Ардчилсан нам Монголд хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө