Цагдаагийн байгууллагаас гурван жил гаруйн өмнө гарсан хүн амины гэмт хэргийг нөхөн илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас гурван жил гаруйн өмнө гарсан хүн амины гэмт хэргийг нөхөн илрүүлжээ

Цагдаагйн байгууллагаас одоогоос гурван жил гаруйн өмнө буюу 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гарсан хүн амины гэмт хэргийг нөхөн илрүүлсэн байна. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 19 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны гадна 2019 оны наймдугаар сарын 24-ний өдөр иргэн Б нас барсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Эл үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд тухайн үед шүүх шинжилгээний шинжээч эмчийн дүгнэлт “Амь хохирогчийн гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлээлээр үүсгэгдэнэ. Тархины гүүр хэсгийн тархины эдийн няцрал гэмтлийн улмаас нас барсан” гэсэн дүгнэлт гарч байжээ. Харин энэхүү дүгнэлтийг эргэлзээтэй, бүрэн биш хийгдсэн үндэслэлээр нэмэлтээр шинжилгээ хийлгэхэд шинжээч эмчийн нэмэлт дүгнэлтэд амь хохирогчид “Өндрөөс унасан” гэх шинж тэмдэг илрээгүй аж. Тиймээс хэргийг Цагдаагийн байгууллагаас дахин шалгаж, амь хохирогч Б-ийн найз болох Ц-г гэмт хэрэг үйлдсэн болохын нөхөн илрүүлсэн байна.




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө