Т.Доржханд: "Хөтөл" компани ХБ-наас зээл авч, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авах мөнгөө босгосон байна

Т.Доржханд: "Хөтөл" компани ХБ-наас зээл авч, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авах мөнгөө босгосон байна

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр гурав дахь өдрөө Төрийн ордонд  үргэлжилнэ.

Яг одоо "Хөтөл" ХХК цементийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас авсан зээлийн талаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Хөтөл" ХХК-д Хөгжлийн банк 61.2 сая ам долларын зээлийг олгосон байна. Шийдвэр гаргасан хүмүүс нь ирсэнгүй. Мөн Худалдаа хөгжлийн банкны О.Орхон захирал өнөөдрийн сонсголд ирээгүй байна. Ирээгүй тохиолдолд хариуцлага тооцно гэдгийг сануулах хэрэгтэй байх. Энэ компани бусад аж ахуйн нэгжээс бага хүүтэйгээр зээл авсан. Энэ мөнгө 100 хувь зориулалтын бусаар ашигласан байна. Тухайлбал, Улаанбаатар хотын банкнаас өмнө нь авсан зээлээ төлж барагдуулсан, 21.5 сая ам.долларын баримтыг устгасан байна. Мөн 34 сая ам.долларын гүйлгээг "зээл хаав" гэсэн агуулгаар шилжүүлсэн байна. Энэ бүхнээс Хөтөл компани нь "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахад дутсан мөнгөө л энэ мэтээр босгосон байна гэж харагдаж байна" гэв.  




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө