Д.Амарбаясгалан: Хүүхдийн мөнгө халамжийн нэг төрөл учир бүх хүүхдэд биш 1 сая 390 мянган хүүхдэд олгоно

Д.Амарбаясгалан: Хүүхдийн мөнгө халамжийн нэг төрөл учир бүх хүүхдэд биш 1 сая 390 мянган хүүхдэд олгоно

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хүүхдийн мөнгөн тэтгэмжийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Хүүхдийн мөнгө олгогдож эхлэх болсонтой холбоотой шинэчлэгдсэн журам батлагдсан. Энэ нь олон нийтийн дунд бухимдал төрүүлсэн. Үүнтэй холбоотой ЗГ-аас шуурхай ажлын хэсэг байгуулагдаж, ажиллаж энэ асуудлыг 14-21 хоногийн хугацаанд эцэслэн шийдвэрлэхээр зорин ажиллаж байна. Өдөр тутамдаа хүүхдийн мөнгөний асуудалтай холбоотой мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байх болно. 2023 оны төсвийн хууль батлагдан гарахдаа хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгох шийдвэр гарсан байдаг. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллана. Хүүхдийн мөнгө хүүхэд бүрд олгогддог гэхээс илүүтэйгээр халамжийн нэг төрөл болж, халамжийн хуульд нэмэлт өөрчлөлт орж шийдэгдсэн байдаг. Тийм учраас энэ 91 хувийг зөв тодорхойлж, 91 хувьд хамрагдаж байгаа хүүхэд бүрд мөнгийг хүргэх ажлыг зохион байгуулж байна. Үүнд 91 хувь буюу 1 сая 390 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно гэж тооцоолол гарсан” гэв.