Д.Амарбаясгалан: Өнөөдөртөө багтаж 823,354 хүүхдийн мөнгө дансанд нь орно

Д.Амарбаясгалан: Өнөөдөртөө багтаж 823,354 хүүхдийн мөнгө дансанд нь орно

Засгийн газрын хуралдаанаас  гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хүүхдийн мөнгөн тэтгэмжийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Хүүхдийн мөнгө 17 жилийн турш олгогдож байгаа. Өнгөрсөн хугацаанд нэг ч хүүхэд орхигдож байсан удаа байхгүй. Тэр ч утгаараа 91 хувьд багтсан буюу 1 сая 39 мянган хүүхэд нэг ч сар орхигдолгүй мөнгөө авна.

Өнөөдрийн байдлаар өрхийн мэдээллийн сангаасаа тодорхой болсон 823,354 хүүхдийн мөнгө өнөөдөртөө багтаж дансанд нь орохоор төлөвлөгдөн ажиллаж байна. Энэ нь нийт хүүхдийн мөнгө авах 72 хувь нь хамрагдаж байна гэж ойлгож болно.

Өчигдөр олон нийтэд хандан мэдээлэл хийснээс хойш цахим хэлбэрээр 21,513 өрх мэдээллээ залруулах хүсэлтийг ирүүлсэн байна. Улаанбаатар хот болон орон нутагт 37,478 иргэн утсаар холбогдож өрхийн сангийн мэдээллээ нягталсан. 22,389 иргэн сум, хороондоо биеэр ирж өрхийн сангийн мэдээллээ нягталсан байдалтай байна.

Одоогийн байдлаар хүсэлт гаргасан 16,000 өрхийн мэдээллийг шуурхай засварласан байна. Сум, хороодод Засаг даргаар ахлуулсан хамтарсан баг буюу халамжийн нийгмийн ажилтан, улсын бүртгэгч нар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг шуурхай гүйцэтгэж эхэлжээ” гэжээ.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө