Х.Баттулга, С.Эрдэнэ нар Л.Гантөмөр, С.Баярцогт нартай өчигдөр уулзсан бөгөөд тэд "маргааш хийх хурлаа боль" гэж бухимджээ

Х.Баттулга, С.Эрдэнэ нар Л.Гантөмөр, С.Баярцогт нартай өчигдөр уулзсан бөгөөд тэд "маргааш хийх хурлаа боль" гэж бухимджээ

УИХ дахь АН-ын бүлгээс “Эвлэрлийн ажлын хэсэг” байгуулж, өнгөрөгч Баасан гараг /2023.01.13/-т тус намын ҮБХ-ны хурлыг хийж, маргааш /2023.01.19/ “АН-ын даргыг сонгох” хурлаа хийхээр болсон.

Маргааш болох хурлаар тодрох АН-ын даргад УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, С.Баярцогт, З.Нарантуяа нарын 5-6 хүн өрсөлдөнө гэдгээ уламжилсан гэх мэдээлэл бий. Харин гол өрсөлдөөн Л.Гантөмөр, С.Баярцогт нарын дунд болох талаар төлөвтэй байгаа аж.

Иймд өчигдөр /2023.01.17/ Л.Гантөмөр, С.Баярцогт нар С.Эрдэнэ болон Х.Баттулга нартай тус тусад нь уулзсан байна.

Тодруулбал, тэдний С.Эрдэнэтэй хийсэн уулзалтын үеэр С.Эрдэнэ “та нарт юу байгаа юм, юу ч байхгүй юмнууд” гэсэн утгатай үг хэлж, бухимдаж байжээ. Харин Х.Баттулгатай хийсэн уулзалтын үеэр тэрээр, “Маргааш хийх хурлаа боль, С.Эрдэнэ бид хоёрын байгуулсан хэсэгт орж ир. Би ирэх сарын 18 /2023.02.18/-нд их хурал зарласан, тэр хуралд оролц” гэсэн утгатай үг хэлж, дарамталж байж болзошгүй үйлдлийг илэрхийлж байжээ. Харин тэдний уулзалтад ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан Л.Гансүх оролцсон гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Л.Гансүх энэ уулзалтын үеэр “Ардчилсан монгол нам” байгуулаад тусдаа гарсан ч яахав гэсэн утгатай зүйл ярьсан байсан талаар эх сурвалж бидэнд мэдээллээ. 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө