Х.Нямбаатар: Х.Баттулгыг яллагдагчаар татсан

Х.Нямбаатар: Х.Баттулгыг яллагдагчаар татсан

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Дарханны арьс ширний цогцолбор газар дээр би ч ойлгохгүй нөхцөл байдлууд үүсчихээд байна. Салбарын сайд нар, шинээр гарч ирсэн сайд болгон өөр өөр концепц барьж аваад байгаа зүйл бий. Өмнөх Ерөнхийлөгчийн үед хувийн сектороор гүйцэтгүүлэх концепцыг гаргаад төлөөлүүд нь томилгогдоод явж байсан. Дараа нь Засгийн газар дээр энэ байгууллага нь төслийг хэрэгжүүлж чадахгүй юм байна. Тиймээс төр өөрөө энэ төслөө хэрэгжүүлж, 300 мянган малчны арьс шир, түүхий эдийг үнэд оруулна гэж ярьсан. Төр хувийн хэвшлийн түншлэлээр хувийн сектор өөрөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэг байх ёстой.

Хөгжлийн банкны зээлдэгч нарыг сонсохоор зориулалтын бусаар ашигласан хэр нь төрд ялрахдаг үйлдэл харагдаж байна. Өнөөдөр Засгийн газрын хуралдаан дээр бид төмөр замтай холбоотой асуудлыг ярилаа. Ирэх хаврын чуулганаар үүнийг хэлэлцэх байх. Сая манайд төмөр зам дээр нэг хүнээс их хэмжээний мөнгө илэрсэн хэрэг гарсан нь өрсөлдөөнгүй зах зээл дээ шийдвэр гаргадаг давуу байдлыг бий болголд байгаад учир байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл би авсан Бусад хүмүүсийн талаар мэдээлэлгүй байна. Би эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаад оролцдог субъект биш учраас пропурорын байгууллагаас мэдээлэл авах хэрэгтэй" гэв.