Б.Мөнх-Од: Гашуунсухайт боомтын алба хаагчид болон хилчдэд холбогдох хоёр хэрэг прокурорт хянагдаж байна

Б.Мөнх-Од: Гашуунсухайт боомтын алба хаагчид болон хилчдэд холбогдох хоёр хэрэг прокурорт хянагдаж байна

Прокуророос нүүрс олборлох, тээвэрлэх, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийн талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од "Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор АТГ, ЦЕГ, ТЕГ-ын мөрдөгч нар ажиллаж байна. улсын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 11 прокурор, орон нутгаас нэмэлтээр зургаан прокурор нэмэгдэн ажиллаж байна. Хамтарсан ажлын хэсэг нийт 46 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны 28 нь хэрэг бүртгэлийн хэрэг, 18 нь мөрдөн байцаалтын хэрэг байна.

Одоогоор дээрх 46 хэргээс 23 хүнд холбогдох дөрвөн хэрэгт прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Мөн хэрэг бүртгэлийн 28 хэрэг, мөрдөн байцаалтад 12 хэрэг байна. Харин прокурорын хяналтаар шүүхэд шилжүүлсэн 28 хүнд холбогдох хоёр хэрэг одоо хянагдаж байна.

Прокурорын хяналтад ирсэн хоёр хэргийг онцолбол, Гашуунсухайт дахь гаалийн газрын улсын байцаагч болон Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын хилийн шалган нэвтрүүлэх алба хаагч нарт холбогдох албан тушаалын байдлаа ашиглан хахууль авсан. Хил хамгаалах ерөнхий газрын хилийн 131 дүгээр ангийн 0325 дугаар салбарын алба хаагч нар нь албаны чиг үүрэгт хамааралгүй. Гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд хахууль авсан хэргийг шалгаж байна. Нүүрсний хэрэгт одоогоор 92 хүнийг яллагдагчаар татсан. Үүнээс 44 нь нийтийн албан тушаалтан. 48 нь ААН-ийн компанийн гүйцэтгэх, удирдах албан тушаалтан бусад иргэд байна. Хэрэгт хийн 103 мөрдөгч ажиллаж, 7457 хүнээс гэрчийн мэдүүлэг авч 331 үзлэг, 142 нэгжлэгийн ажиллагаа явуулж, цагдаагийн байгуулан 90 мянга 941 хуудас цаасан суурьтай баримт, АТГ 547 хавтас цаасан суурьтай баримт хураан авч, хэргийг шалгаж байна.