НП: Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор Ц.Удаанжаргалыг монголд авч ирэхээр ажиллаж байгаа

НП: Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор Ц.Удаанжаргалыг монголд авч ирэхээр ажиллаж байгаа

Прокуророос нүүрс олборлох, тээвэрлэх, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийн талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од мэдээлэл өглөө.

Энэ үеэр сэтгүүлч нүүрсний хэрэгт холбогдсон Ц.Удаанжаргалыг гадаадаас авчрах тал дээр ямар ажиллагаа явуулж буйг лавлав. Тэрбээр "Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Удаанжаргалыг Монгол Улсад ирүүлэх талаар холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, хуулийн дагуу ажиллаж байна. Энэ хэрэг дээр ЦЕГ, ТЕГ, АТГ хамтарсан баг байгуулсан" гэв.