УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2023.01.18/-ийн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо нь улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ УИХ-аар хэлэлцүүлэх үүрэгтэй аж. Улмаар УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Ганболдыг нэр дэвшүүлж, гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүн Г.Ганболдыг Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар сонгохыг дэмжин баталлаа.