ШУУРХАЙ: Г.Дөлгөөн нарыг Төрийн банкны хэрэгт яллагдагчаар татан шалгаж байсан учир ХБ-ны хэргийг нэгтгэн шалгахаар ТУСГААРЛАЖЭЭ

ШУУРХАЙ: Г.Дөлгөөн нарыг Төрийн банкны хэрэгт яллагдагчаар татан шалгаж байсан учир ХБ-ны хэргийг нэгтгэн шалгахаар ТУСГААРЛАЖЭЭ

Монгол банкны ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Хөгжлийн банкны Төслийн санхүүжилтийн хэлтсийн захирал асан Б.Ринцэндорж, Я.Сод-Эрдэнэ нарт холбогдох Хөгжлийн банкны хэргийг прокуророос "тусгаарласан" хэмээн шүүхэд шилжүүлэхгүй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Харин энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од "Г.Дөлгөөн нарын Хөгжлийн банкны хэргийг АТГ-ын саналаар тусгаарласан" болохыг тодотгосон юм. 

Тэгвэл дээрх нэр бүхий хүмүүсийг хэргийг яагаад ийнхүү тусгаарлах болов гэдэг нь анхаарал татаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Дөлгөөн, Б.Ринцэндорж, Я.Сод-Эрдэнэ нар нь Төрийн банканд ажиллаж байхдаа тус банкны үйл ажиллагааг доголдуулсан зэрэг үндэслэлээр АТГ-т яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа аж. Тиймээс ч эл хэрэгт Хөгжлийн банкны хэргийг нэгтгэн шалгах үндэслэл бүхий шаардлага гарсан учир ийнхүү хэргийг тусгаарласан байна.