"Нью Яармаг хаусинг прожект" ХХК дуусаагүй 7 ширхэг барилга, дууссан 64 объектоор зээлээ хаажээ

"Нью Яармаг хаусинг прожект" ХХК дуусаагүй 7 ширхэг барилга, дууссан 64 объектоор зээлээ хаажээ

ХБ-ны сонсголоор Х.Баттулгын туслах Ц.Ууганбаярын "Нью Яармаг хаусинг прожект" ХХК-ийн зээлийг шинжлэн судаллаа. 

Уг зээлтэй холбоотойгор УИХ-ын гишүүн Т.Доржханд "ТОСК-Шинэ яармагийн зээлийг саяхан төлж барагдуулсан гэж байна. Ямар шугмаар хэрхэн төлж барагдуулав" гэдгийг тодрууллаа. 

Монгол Улсын Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.Батырбек "Зээлийг шүүхийн шийдвэрийн дагуу 2022 оны 12 дугаар сард бүрэн төлж дууссан. Шүүхээр 85.7 тэрбум төгрөг төлөх шийдвэр гарч, 24.7 тэрбум төгрөгийг нь ТОСК төлөх, харин 61.2 тэрбум төгрөгийг "Нью Яармаг хаусинг прожект" ХХК-ийг төлөх шүүхийн шийдвэр гарсан. Энэ дагуу 76 объект буюу дуусаагүй 7 ширхэг барилга, дууссан 64 объектыг үнэлгээ хийх замаар зээлийн төлбөрийг барагдуулсан" гэлээ.