Ц.Ууганбаяр: Намайг Х.Баттулгатай дахин битгий холбоосой гэж хүсэж байна. Би өөрийнхөө хийсэн юмны хариуцлагыг хүлээнэ

Ц.Ууганбаяр: Намайг Х.Баттулгатай дахин битгий холбоосой гэж хүсэж байна. Би өөрийнхөө хийсэн юмны хариуцлагыг хүлээнэ

ХБ-ны сонсголоор Х.Баттулгын туслах Ц.Ууганбаярын "Нью Яармаг хаусинг прожект" ХХК-ийн зээлийг шинжлэн судаллаа. 

Уг зээлтэй холбоотойгор УИХ-ын гишүүн Т.Доржханд "Ц.Ууганбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн туслах байсан. Энэ зээлийг ямар шугамаар авсан бэ. Сонгон шалгаруулалтад оролцсон уу. Танай компани Хөгжлийн банкны шалгуур, шаардлагыг хангаж байсан уу. Ажлын ямар туршлагатай компани вэ" гэдгийг лавлахад "Нью Яармаг хаусинг прожект" ХХК-ийн захирал Ц.Ууганбаяр "Би анх удаа олны өмнө ил гарч байна. Би ямар нэгэн тендер, худалдан авах ажиллагаанд оролцоогүй. Манай төсөлд сонгон шалгаруулалт хийх ёстой байсан эсэхийг би мэдэхгүй. Туршлагын тухайн би залуу хүн учраас туршлагагүй мэт харагдах байх. Тэгж ч хараад байх шиг байна. Тиймээс ч Х.Баттулга гэж хүнтэй холбоод байдаг. Би төслөө амжилттай хэрэгжүүлж байгаа. Үр дүн нь ч гарсан. Би Хөгжлийн банкнаас зээл авсандаа харамсаж байгаа. Би бусад банкнуудаас ч зээл аваад төлөөд л явж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд 150 гаруй тэрбум төгрөгийн зээлийг яг цаг хугацаанд нь төлөөд явж байгаа. 2012 онд БНХАУ-ын банктай гэрээ хийж байсан. Тэр үед ТОСК бидэнд санал тавьж хамтран ажилласан. 

Намайг Баттулга гэдэг хүнтэй их холбодог. Би тухайн хүнийг Зам тээврийн сайд байхад нь түүнд зөвлөж байсан. Гэхдээ орон тооны бус зөвлөх нь. Түүнээс ямар ч хамаарал байхгүй. Дахин намайг битгий холбоосой гэж хүсэж байна. Би өөрийнхөө хийсэн юмны хариуцлагыг хүлээнэ" гэв. 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө