Хаягдал түүхий эд болох сарлагийн хөөврөөр жилд 3-4 мянган цамц үйлдвэрлэж, Европ руу экспортолж байна

Хаягдал түүхий эд болох сарлагийн хөөврөөр жилд 3-4 мянган цамц үйлдвэрлэж, Европ руу экспортолж байна

МҮХАҮТ, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (JICA)-ийн “Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төсөл (MONMAP)”-тэй хамтран, орон нутагт хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг дэмжих 20 мянган ам.долларын санхүүжилт бүхий туршилтын төсөл хэрэгжүүллээ.

Тус ажлын хүрээн Хөвсгөл аймгийн “Жинст мөрөн” ХХК-ийн Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний гүйцэтгэн боловсруулалтыг сайжруулах төсөл дэмжигдэж, амжилттай хэрэгжив.

“Жинст мөрөн” ХХК нь 2007 оноос түүхий эд бэлтгэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж, 2009 оноос сарлагийн ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр улам өргөжүүлсэн байна. Малчдын хувьд хаягдал түүхий эд байсан сарлагийн хөөврийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар жилд 3-4 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг Европын холбоо руу экспортолж байна.

Тус компанийн хувьд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилладгаас гадна МСҮТ-ийн суралцагчдыг үйлдвэрлэлийн дадлага хийх нөхцөлөөр хангадаг. Мөн Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран ажиллах гэрээний дагуу Хөвсгөл аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Сумдын бэлчээр ашиглагчдын холбоогоор дамжуулан малчид, малчдын хоршоодоос түүхий эдээ бэлтгэн авдаг. Нийт 3000 гаруй малчин өрхтэй хамтран ажилладаг аж. 

 

Эх сурвалж: МҮХАҮТ