Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Монгол улсын алдарт уяач И.Золбоогийн халзан азарга түрүүллээ

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Монгол улсын алдарт уяач И.Золбоогийн халзан азарга түрүүллээ

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын өнөөдрийн уралдаан азарга насаар эхэллээ.

Төрийн их баяр наадмын хурдан азарганы уралдаанд 153 хүлэг бүртгүүлсэн ба хэмжилт хийлгэж хасагдаад 120 гаруй нь мордсон юм.

  1. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, МУ-ын Алдарт уяач И.Золбоогийн хурдан халзан азарга
  2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын  Г.Бат-Эрдэнийн халзан азарга 
  3. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Б.Лхагва-Очирын хүрэн азарга
  4. Орхон аймгийн Баян-Өндөр сумын ААУ Ч.Батжаргалын хээр азарга
  5. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ААУ Б.Тогтохын халзан азарга тус тус хурдаллаа.