ТОДРУУЛГА: Х.Баттулгын зөвлөх асан Ц.Хуланг ТЕГ-аас 48 цагийн хугацаатай хойшлуулашгүйгээр саатуулсан

ТОДРУУЛГА: Х.Баттулгын зөвлөх асан Ц.Хуланг ТЕГ-аас 48 цагийн хугацаатай хойшлуулашгүйгээр саатуулсан

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх асан яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэргээр өнгөрсөн шөнө /2023.01.19/ саатуулсан гэх мэдээлэл байгаа.

Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Монгол Улсын иргэн Ц.Хуланг Тагнуулын байгууллагаас шалгаж байгаа нь үнэн. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу 2023 оны нэгдүгээр сарын 18-ний өдөр 48 цагийн хугацаатай баривчлан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэлээ. Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг Монгол Улсад тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү саатуулсан гэх мэдээлэл байна. Ц.Хуланг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж.

Ташрамд өгүүлэхэд, Ц.Хулан нь 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан юм.