Л.Гантөмөр: Манай аймгийн театрт болдог уулзалт ч АН-ын өнөөдрийн хурал шиг ийм замбараагүй болж байгаагүй /LIVE/

Л.Гантөмөр: Манай аймгийн театрт болдог уулзалт ч АН-ын өнөөдрийн хурал шиг ийм замбараагүй болж байгаагүй /LIVE/

Ардчилсан намын даргыг сонгох АН-ын ҮБХ ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар нэр дэвшигчид илтгэл тавьж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа юм. Энэ үеэр нэр дэвшиж буй С.Одонтуяа өөрийн нэрийг татаж З.Нарантуяаг дэмжихийг уриалав.

Мөн нэр дэвшигч Л.Гантөмөр илтгэлийнхээ эхэнд АН-ын төлөөлөгч асан Т.Баясаад хүндэтгэл үзүүлж, нэг минут эмгэнэл илэрхийлж зогсохыг хүсэв.

Тэрбээр "Би зургаан жилийн өмнө намын даргад өрсөлдөж 21 аймгаар явж мөрийн хөтөлбөр танилцуулж байсан. Манай аймгийн театрт болдог уулзалт ч ийм замбараагүй болж байгаагүй. Тэр үед хүнлэг, соёлтой, урагшаа харсан, нэр дэвшигчийн яриаг сонсохыг хичээж гарц илэрхийлсэн уулзалтууд болж байсан. Тухайн үед бидний дэвшүүлсэн зорилго өөр байсан юм байна лээ. Би мөрийн хөтөлбөрөө боловсруулж та нарт танилцуулах гэж өчигдөр уншиж үзсэн. Одоо би тэр үед буюу зургаан жилийн өмнө бичиж байсан мөрийн хөтөлбөрөө танилцуулъя гэхэд хэтэрхий тансаг юм байна. Бид ийм болтлоо доошоо оржээ. Битгий хэрэлдээрэй гэж хэлмээр байна. Хуралын үеэр хэрэлдэж байгаа сонсогдож байна. Бид 30 хонгийн өмнөөс эвтэй байж, цааш явъя гэж ярилцсан шүү дээ" гэлээ.

ҮЗЭХ: