ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар Алексей Николаевич Евсиковыг томилжээ

ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар Алексей Николаевич Евсиковыг томилжээ

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён И.К.Азизовын бүрэн эрхийн хугацаа дуусаж тэрбээр нутаг буцсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл түүний оронд буюу ОХУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайдаар Алексей Николаевич Евсиковыг томилсон тухай холбогдох зарлигийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гаргажээ. Тэрбээр БНХАУ-ын Шанхай хотод суух ОХУ-ын Ерөнхий Консул, ОХУ-ын Гадаад Хэргийн Яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байсан нэгэн аж.