С.Баярцогт: Гүтгэн зохион байгуулсан гурван хэргээр 10 жилийн ял авахад хууль биш хүн засагладаг байсан /LIVE/

С.Баярцогт: Гүтгэн зохион байгуулсан гурван хэргээр 10 жилийн ял авахад хууль биш хүн засагладаг байсан /LIVE/

Ардчилсан намын даргыг сонгох АН-ын ҮБХ ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар нэр дэвшигчид илтгэл тавьж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.

Энэ үеэр Нэр дэвшигч С.Баярцогт "Манай нам 200 мянган гишүүнтэй. Өнөөдрийн хуралд үе үеийн төлөөлөл болсон 10, 20 залуус дэвшинэ гэдэгт илтгэлтэй байсан. Хамт нэр дэвшиж байгаа хүмүүстэй баяр хүргэе. "Та яагаад АН-ын дарга болох гэж байгаа юм бэ" гэж асуух байх. Тавдугаар сард хуваагдсан хоёр намын залуус надад санал тавьсан "Та биднийг эвлэрүүлээд өгөөч" гэж тасралтгүй олон уулзалт хийсэн. Миний ээж 82 настай. Миний хүү ээж нь амар амгалан бурхны оронд очмоор байна. "Миний хүү одоо зүгээр байж болохгүй юм уу" гэсэн. Би бодоод ээждээ хэлсэн. "Манай нам хагаралтай байна. Болохгүй байна. Цаашид бид сонгуульд ч оролцож чадахгүй болоод байна. Ирээдүйд бид үр ач нартаа юу гэж хэлэх вэ. Ямар ч байсан оролдоод үзье. Залуучууд итгээд ирж байна" гэсэн. Одоо ээж минь өдөр бүр асуудаг "Миний хүү нам нь нэгдэж байна уу. Эвлэлдэж чадаж байна уу. Учир зүйгээ олсон уу" ийм л зүйлийг асуудаг. Энэ монголын ардчилалд хайртай хүн бүрийн асуулт байх. Бараг уулзсан хүн бүр та нэгтгээд өгчих тэгээд нэг сайхан залуу цааш нь аваад явчихна гэж хэлж байсан.

Би Гурван УИХ, таван ЗГ дамжсан Оюу толгойн гэрээг хийсэн . Үүнийхээ төлөө маш удаан муу, сайнаар хэлэгдэнэ гэдгээ мэдэж байсан. 13 жилийн дараа харахад МУ-ын эдийн засгийг гурав дахин томруулсан. Монголын төрд ажиллаж байсан бүх дарга нарын авлигал хээл хахуулийн хэрэг татвар төлөгчдийн мөнгөтэй хамаатай. Ард түмнээсээ хулгайлсан зүйл байсан. Би энэ мөнгийг дэлхийн зах зээлээс монголд оруулж ирсэн.

Намайг болон Сэлэнгэ аймгийнхныг хятадын эрлийз гэдэг байсан. Хүн ээж аавыгаа сонгож төрдөггүй. Гэхдээ миний удам монголын төрд зүтгэсэн бахархалтай хүмүүс байгаа. Би удам судраараа хийсэн бүтээснээрээ бахархдаг. Монголын түүхэнд хамгийн өндөр ял оноогдож байсан улстөрч байсан. Гүтгэн зохион байгуулсан гурван хэргийн төлөө би 10 жилийн ял авсан. Нэг ч удаа гомдоллоогүй. Тэр үед хууль засагладаггүй. Хүн засагладаг байсан. Хууль засаглаж эхэлснээс хойш учир нь олдсон. Хэргийг үнэнийг Швейцар, Хонконг, Австралийн хуулийн байгууллагууд шалгаж үнэнийг нь тогтоосон. Тиймээс би та бүхний өмнө бардам зогсож байна" гэв.

ҮЗЭХ: