Х.Нямбаатар: Ц.Хуланг "Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн" гэх үндэслэлээр шалгаж байгаа

Х.Нямбаатар: Ц.Хуланг "Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн" гэх үндэслэлээр шалгаж байгаа

Х.Баттулгын зөвлөх асан Ц.Хуланг ТЕГ-аас 48 цагийн хугацаатай хойшлуулашгүйгээр саатуулаад байгаа билээ. Тэгвэл энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Би өнөөдөр өглөө энэ мэдээллийг хэвлэлээс аваад ТЕГ дарга хошууч, генерал П.Одонбаатартай холбогдож, Ц.Хуланг саатуулсан эсэхийг тодруулсан. Түүний зүгээс "Манай харъяалалын хэрэг дээр шалгах шаардлагатай болоод саатуулсан, энэ талаар хэвлэлийн албаараа дамжуулан мэдээлэл өгнө. Эрүүгийн хуулийн Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шалгах шаардлага байгаа" гэх мэдээлэл өгсөн" гэв.